Хар батга гэдэг нь арьсны нүх сүвүүдийг хааж, батга цэвэрлэгдсэний дараа ч гэсэн арьсан дээр үргэлжлэн гарч байдаг жижиг хар цэгүүд юм. Хар батганаас салах оролдлого нь хувь хүнээс ихээхэн тэвчээр шаардана. Гэвч үнэхээр хар батгыг нэгийг ч үлдээлгүй ангижрах боломжтой юу? Хар батга нь цэвэрлэгчид тэсвэртэй, өөрөөр хэлбэл өөр батгыг бодвол арилгахад ихээхэн цаг хугацаа, хөдөлмөр шаардана. Хар батга нь хамарны угаар, зарим тохиодолд хүзүү, дух, чихний араар гарсан байдаг ба арилгах арга хэмжээ авахын өмнө арилгах талаар зааварчилгааг сайтар мэдсэн байх шаардлагатай.
Хар батгыг гаргахын тулд:
Уураар утах: Уураар утахыг 7 хоногт 2 удаа хийх ба 10 минутаас ихүй хугацаагаар утна. Энэ нь батганы нүхийг нээж, хар толгойнуудыг гаргахад ихээхэн үр нөлөөтэй. 4-ний 1 стакан буцалсан усанд нэг цайны халбага давс, гурван дусал иод хийгээд бүлээстэл хутгана. Үүнийгээ самбай даавуунд шингээж хар батгатай хэсэг дээрээ тавина. Энэ нь батгыг зөөлрүүлж гаргаж ирэх болно. Мөн содыг бага зэргийн усаар дэвтээгээд батгатай хэсгийн арьсан дээрээ 2-3 минут үр. Дараа нь бүлээн усаар зайлаарай. Хар батгыг зөөлрүүлсний дараа хар толгойнуудыг шахаж гаргахад хялбархан байдаг.
Хар толгойнуудыг шахах арга:
Та батга шахдаг зориулалтын хэрэгслийг авч болно. Эмийн сангуудаар, гадуур зарагддаг шүү дээ. Нарийхан урт, нэг төгсгөлдөө гуурсан хэлбэрийн, нөгөө төгсгөлдөө цариган хэлбэрийн нүхтэй. Нүхийг батган дээрээ тааруулаад зөөлөн шахаж дарна. Ингэж аяархан дарахад батганууд сугарч гарч ирэх болно. Энэ нь хуруугаар шахаснаас зөөлөн байдаг. Гүн цэвэрлэгч, ялангуяа шавар маскийг тогтмол хэрэглэж байх.