Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын III улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ.
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрд нь олгож байгаа. Тодруулбал,
- I улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөг
- II улиралд 37.9 тэрбум төгрөгийг 882,866 иргэнд олгосон.
- III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгч байгааг албаныхан мэдээлж байв.
Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор/I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.