НИТХ-ын төлөөлөгчдийн 71.11 хувь нь Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Нэр дэвшигч Д.Сумъяабазарыг НИТХ-ын төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн саналаар дэмжсэн тул Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол хотын 35 дахь дарга болох юм байна. НИТХ дахь АН болон ХҮН намаас Улаанбаатар хотын захирагчид төлөөлөгч нэр дэвшүүлсэнгүй.
Хотын даргад нэр дэвшигч Д.Сумъяабазар “НИТХ-д улстөржилт яригдахгүй. Нэг төлөөлөгчийн ард олон иргэн бий. Та бид хамтдаа нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажилд гар нийлэн ажиллана гэж бодож байна. Сонгинохайрханчуудынхаа итгэлийг хөсөрдүүлээгүй.
Өдөр тутмын амьдралыг өөд нь татах, аюулгүй орчинд амьдруулах нөхцөл рүү орж ажиллана. Иргэдийн амьдралтай холбоотой чухал ажлуудыг төлөөлөгчид хариуцаж ажиллана. Зориг гаргаж иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна. Хэвлэлд өгсөн ярилцлагын хувьд би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан. Яаж МАН олонх болох вэ гэдэг зүйлийн төлөө ажиллаж байсан ” гэлээ.