Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Зам, тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ түүний хэлсэн үг ихээхэн анхаарал татав.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: “Ер нь ирэх оны 6 сар хүртэл вакцин гарахгүй, 2021 онд хил тэр чигтээ хаалттай л байна гэж ойлгох хэрэгтэй.
Эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар Монгол улс дотооддоо коронавирусын халдварыг алдсан бол 30 мянган хүн нас барсан байх ёстой. Харин бид дотооддоо алдаагүй учраас тийм эндэгдэл гараагүй.
Хэзээ коронавирусын вакцин гары, дэлхий нийт амар тайван байдал руу шилжинэ, тэр үед л Монгол улс хилээ нээнэ. Иймээс МИАТ, Төмөр зам үүнд зохицож, ажлаа явуулах ёстой.
Төрийн албан хаагчид, нэн ялангуяа зам тээврийн салбарынханд энэ коронавирусын асуудал шууд холбоотой шүү. Манай улс ковид гэж дайсанд бүслэгдсэн. Энэ дайсныг хориглон хамгаалах тулаан хийж байгаа. Хэрэв манай улсад цар тахал тархвал нийгэм, эдийн засаг, ажил амьдрал ямар байдалд орох вэ гэдгийг та бүхэн нүдээ аниад бодож үзээрэй. Миний сэтгэлд огт буухгүй байгаа.” гэсэн юм.