Өнгөрсөн баасан гариг буюу есдүгээр сарын 30-ны өдөр Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж, есөн настай хүү гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Онцгой байдлын алба хаагчид нас барсан хүүгийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байна.
Мөн өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хорооны иргэн Л-ийн эзэмшлийн өвлийн байшин бүхэлдээ шатсаныг галын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Түүнчлэн энэ сарын 1-ний өдөр Яргайт зусланд хувийн эзэмшлийн байшин шатаж, мөн байшингийн хажууд байсан \”Nissan Tida” автомашин бүхэлдээ шатсан байна. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй аж. Иймд хүйтэн сэрүүний улирал ирж, айл өрхүүд гал түлэхдээ галын аюулгүй байдлаа ханган анхаарал сэрэмжтэй байж болзошгүй эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.