Тэрээр өвчний улмаас 2020 оны аравдугаар сарын 5-нд 51 насандаа эмнэлэгт таалал төгссөн байна.
Ж.Батсайхан 2019 оны тавдугаар сарын 2-нд АТГ-ын дэд даргаар томилогдож байжээ.
Тэрээр Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсөн, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан. Талийгаач Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж байжээ.
Талийгаачийн гэр бүл, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.