Карибийн тэнгисийн дээрэмчдийн тав дахь анги: Dead Men Tell No tales 6 жилийн дараа дэлгэцнээ буцан ирлээ. Тус ангийн эхний трэйлэр дээрээ харахад Жэк Спарров гол дүр хэвээрээ үлдэж эсрэг талын дүр болох ахмад Салазарын дүрд Испанийн алдарт жүжигчин
Хавиер Бардэм ( No Country For old men, Skyfall) тоглосон байна. Тус ангийн бас нэг онцлох зүйл нь Орландо Блүүм (Will Turner) ахин тоглохоор болсон явдал юм. Одоогийн байдлаар тус анги 2017 оны 5 сарын 26-нд кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа юм байна.