БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг зохион байгуулж буй. Тус аян өнгөрсөн дөрөв дүгээр сарын 1-нээс энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэхээр байсан.
Тэгвэл энэхүү аяны үргэлжлэх хугацааг ирэх арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байна. Визний хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцвал БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх аж.
Дашрамд дурдахад, БНСУ-д манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлжээ. Энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд байгаа аж.
eagle.mn