МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрч, зургаан оюутанд халуурах шинж тэмдэг илэрсэн нь худал мэдээлэл гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “УОК хуралдах гэж байна.
МУБИС-ийн 2 оюутанд халдвар илэрч, 6 оюутан халуурч байна гэж буруу ташаа, албаны бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна.
Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь #COVID19 цар тахалаас урьдчилан сэргийлэхэд нэмэр огт болохгүй, олон нийтэд илүү тэвдэлд, хардалт үүсгээд байгааг хэлээд байгаа юм.
Мэдээллэх, мэдэх эрхийг хааж боох санаа огт бишийг ойлгоно уу” гэсэн байна.