Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотод 10 дахь удаагийн \”Memoriad Turkey – 2016\” ой тогтоол, чээж бодолтын олон улсын оюуны спортын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 8 орны 77 тамирчин өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:
Манай тамирчид медалийн буухиагаа таслалгүй тэмцээний төгсгөлд 4 медаль хүртсэнээс А.Ирмүүнертөнц 8 оронтой хоёр тооны үржвэрийг чээжээр олох нийт 10 бодлогыг маш амжилттай бодож энэ төрөлдөө түрүүлэн аваргын цом, алтан медаль хүртлээ. Монгол тархийг гайхуулж чадсан тамирчдадаа баяр хүргэе!
Тамирчдын маань амжилт гаргахад маш олон хүн дэмжиж тусалсан билээ. Юуны өмнө тамирчдаа хэдхэн сарын дотор сургаж мэргэжлийн түвшинд бэлтгэж чадсан академийн багш Г.Сонинчимэг, хүүхдийнхээ оюуны хөгжилд онцгойлон анхаардаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд, тамирчдын маань бэлтгэл хийх боломжийг олгосон Тэрэлж бумбан тур амралтын бааз, Турк улсад байх хугацаанд буудлын төлбөр болон орчуулга, унаа зэрэг маш олон зүйлээр үргэлж дэмжиж тусалсан Истанбул хотод суугаа консул Э.Мөнх-Очир ахад болон консулын газрын ажилтнуудад талархсанаа илэрхийлье. Мөн байгууллагын маань үйл ажиллагааг болон сурагч, тамирчдыг маань үргэлж дэмжиж байдаг Монголчууддаа тамирчдынхаа өмнөөс баярлалаа.
Баг тамирчид маань маргааш өглөө эх орондоо ирнэ.
Ингээд манай үе үеийн баг тамирчид 39 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 524 болголоо.
Удахгүй АНУ-ын Лас Вегас хотод 4 жилд нэг удаа болдог оюуны олимпод оролцохоор манай 17 тамирчин бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Хүндэтгэсэн,