Нийслэлийн Засаг Даргын \”Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/594, \” Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/628 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хамтарсан ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсгийн хурлаар нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хил залгаа Төв аймгийн сумдад гарсан малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ариутгал халдваргүйтгэлийн ажлын үр дүн, БХД, БНД, БЗД-ийн бог, бод малд хийгдэж байгаа вакцинжуулалтын ажлын гүйцэтгэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тус тус хэлэлцлээ.
Энэ хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх 9 товчоогоор нэвтэрсэн 163675 автомашиныг халдваргүйжүүлж ариутгал хийсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.