Засгийн
газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл олны анхаарлыг
татаж байна. Ерөнхий дөө 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай боловсруулсан нь
сөрөг хүчний тоглолт хийх боломжийг бүрдүүлж өгөөд байгаа юм. Тэгвэл төсвийн орлогоос даваад байгаа 2.6
их наяд төгрөгийг хэрхэн бүрдүүлэх вэ. Энэ бол том асуудал. Ямартай ч урсгал
зардлыг танах тухай дурджээ. Гэхдээ бас л тодорхойгүй. Төрийн албан хаагчдын
цалин хасах уу, эсвэл түшээдийн гар утас, шатахууны зардлыг хэмнэх гээд байна
уу энэ нь тодорхойгүй.
Харин зарим төрийн өмчийг хувьчлах замаар
орлого олох аргыг энд тусгаж өгсөн байна. Тодруулбал, Төрийн банк, \”Оргил”
рашаан сувилал, Монголын хөрөнгийн бирж … гэх зэрэг төрийн өмчийг хувьчлах
жагсаалтад оруулжээ. Өмнөх Засгийн газрын үед ч эдгээр төрийн
өмчүүдийг хувьчлах тухай санал гарч л байсан. Гэвч саад бэрхшээлтэй тулгарсаар
байсан. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийг өнгөрсөн жил хувьчлах жагсаалтад
оруулж байсан ч өртэй гэх шалтгаанаар хойшлуулсан. Оргил рашаан сувиллыг ч мөн
ийм шалтгаанаар хувьчлахаас татгалзаж байсныг санаж байна.
Гэвч өртэй гэвэл төрийн өмчит аж ахуйн
нэгжүүдийн 70 гаруй хувь нь өртэй. Тэгэхээр энэ шалтгааныг халж хувьчилж,
төрийн ачааг хөнгөлөх хэрэгтэй гэдэг санал олон жилийн турш яригдсаар л байгаа
юм. Тэгвэл энэ Засгийн газар зоригтой алхам хийж алдагдалтай ажиллаж буй зарим
төрийн өмчүүдээ хувьчилж, олсон орлогоо төсөвт суулгахаар болсон бололтой юм.