Цахим ертөнцөд \”амьд барби” нэрээр танигдсан Украины мисс, Валерия Лукьянова өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Тэрээр манай улсад зохиогдож буй \”Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүйн тэмцээний хүндэт зочноор ийн уригдан ирсэн юм. Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. 31 настай. 2007 онд Украины миссээр тодорсон. Гэрлэсэн. Түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд өөрийнх нь ярьснаар 47 кг хүрэхээрээ хурдан турах талаар боддог ажээ.
\”Face of Beauty International\” олон улсын гоо бүсгүйн тэмцээний хаалтын ёслол энэ сарын 8-ны өдөр 19:00 цагт Буянт-Ухаа цогцолборт болох ба энэ үдэш тэргүүн титмийн эзнээ тодруулах юм.
sorgog.mn