Улс орон даяар цах тахлын оношилгооны багаж тоног төхөөрөмж нэн хэрэгцээтэй байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Сургууль коронавируст халдвар (COVID-19)-ыг оношлох судалгааны зориулалттай тоног төхөөрөмж (Realtime PCR)-өө ХӨСҮТ-д цар тахлын тархалт намжтал ашиглуулахаар боллоо.
Өнөөдөр /2020.12.01/ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тэргүүтэй албан тушаалтнууд МУИС-ийн захирал Б.Очирхуягтай уулзаж тоног төхөөрөмж ашиглуулах, шаардлагатай судалгаа, загварчлалыг хамтран гүйцэтгэх талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.
Монгол Улсын Их Сургуулийн эрдмийн хамт олон цар тахлыг хамтдаа даван туулахад туслах, дэмжих бүхий л бололцоог эрэлхийлж буйгаа илэрхийлэхийн ялдамд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний бусад байгууллагуудыг уриалж байна.