УИХ-ын намрын чуулганыг түр завсарлуулах чиглэлийг УИХ барьж байгаа. Мөн маргааш УИХ-ын чуулганыг хуралдуулаад завсарлуулна гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ. УИХ-ын намрын чуулганы түр завсарлагын хугацаа орон нутгийн сонгууль дуустал үргэлжлэх аж. Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 19-нд болно. УИХ-ын дарга М.Энхболд энэ хугацааг ашиглаж, БНХАУ-д айлчлахаар болсон тухай мэдээллийг эх сурвалж өгч байна.
Үндэстэн агентлаг