ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Зөвхөн Улаанбаатарт оюутны байранд гэхэд 11 мянга гаруй оюутан байгаа. Оюутнуудыг буцаах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд иргэдийг буцаасны дараа ерөнхийдөө жигдрээд ирэхээр оюутнуудыг бүртгэж эхэлнэ.
Хэрхэн шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах төлөвлөгөөг гаргачихсан байгаа” гэв.