Зам тээврийн хөгжлийн яам, Улс хоорондын ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй ажил хайгч иргэдтэй уулзан, ажилд бүртгэх гэж байна. Аравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэгдүгээр давхарт 09:00-17:00 цагт зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр 37 аж ахуйн нэгж 450 нээлттэй ажлын байр санал болгох ажээ.
Ажил хайгчид С, Е ангилалтай мэргэшсэн жолооч байх ба бусад ангилалийн жолооч бол ажил олгогч байгууллагатайгаа тохиролцож гэрээ байгуулсаны үндсэнд ажил олгогч төлбөрийг дааж, Хөдөлмөрийн бирж дээр ажиллаж буй жолооны курсүүдэд суралцуулан цаашид ажилд авах юм байна. Суралцагч гэрээний дагуу ажилд орсоны дараа сургалтын төлбөрөө цалингаасаа өгөх боломжтой аж. Жолооч нарыг нас харгалахгүй ажилд авах бөгөөд хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх шалгуур тавьсан байна. /Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллана/