Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх-Нэг иргэн” коронавирусний илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг энэ сарын 4-11-нд хамруулахаар төлөвлөжээ.
2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагийн байдлаар, тус дүүргийн нийт 1048 иргэн шинжилгээнд хамрагдаад байна.
“Нэг өрх-Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээг дараах гурван цэгээр хуваарилан шинжилгээ авч байна.
- Яармаг салбар амбулторийн цэгт 10, 9 хороо
- 7-р сургууль цэг дээр 16, 21 хороо
- 34-р сургуулийн цэг дээр 4, 5 хороодын нэг өрхөөс нэг иргэн шинжилгээнд хамрагдах бөгөөд хороо тус бүр хуваарийн дагуу иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа аж.