Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.
“Бариач, автобусны жолооч, ШЕЗ-ийн ажилтны ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байран шилжүүлсэн. Татан авалтаар ирсэн хүмүүсийг гэрийн 21 хоногийн тусгаарлалтад шилжүүлээд байна. Сүүлийн 72 цагт 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн ба тэд 14 хоногт дэглэм баримтална. Шуурхай штабаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ба Сэлэнгэ аймагт 27 хоногтой ихэр хүүхдийн биеийн байдалтай холбоотой асуудал үүссэн ба ЭХЭМҮТ-өөс цахимаар холбогдон ажиллалаа. Нийт 6 аймагт болон Улаанбаатарт 6000-7000 албан хаагчид ажиллаж байна” гэлээ.