ХӨСҮТ-ийн эмчээс халдвар илэрсэн эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11:00 цагийн албан ёсны мэдээгээр ХӨСҮТ-ийн нэг эмч өвдсөн гэж мэдээлэл хийгээгүй. Энэ мэдээ албан бус мэдээлэл. ЭМЯ өдөр бүрийн мэдээллээрээ баталгаажсан хариуг танилцуулж байгаа. Манай сүрьеэгийн эмчийн хариу эхлээд эргэлзээтэй гарсан. Лабораторийн шинжилгээ, асуумжаар тухайн өвчтөний шинж тэмдэг, онош тодорхойлдог.
Шинжилгээн дунд ганц нэг хуурамч тохиолдол гардаг. Өнөөдөр энэ хүний баталгаажуулах тохиолдлын хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-ийн сүрьегийн эмч халдвар аваагүй.
Имарт болон Баянзүрх дүүрэг олон хүн орж гардаг учраас тандалтын зорилгоор шинжилгээ хийж байгаа. Цаашдаа томоохон захуудад тандалтын шинжилгээ хийнэ.
ХӨСҮТ-ийн хэд хэдэн хүн ажилбар хийж байхдаа халдвар авсан тохиолдол байгаа. Тиймээс аль болох дахин халдвар авахгүйн төлөө дотоодын хяналтаа сайжруулан камержуулах зэргээр дараа дараагийн арга хэмжээг авч ажиллаж байгаа” гэв.