Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадаас тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдийн тусгаарлах байранд байх 21 хоногийг Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн саналыг үндэслэн 14 хоног болгожээ.
Мөн гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгосон байна. Тусгаарлах байранд байх 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа коронавирусний шинжилгээ авах юм аж.
Ташрамд дурдахад, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүлээс тусгай нислэгээр 570 иргэнээ авах юм.