Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьябазар зарим нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагыг өөрчилжээ.
Тодруулбал Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Ц.Уртнасанг чөлөөлж, өөрийн туслах асан Т.Оюунчимэгийг, НЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Хуланг чөлөөлж, НЦГ-ын хэлтсийн дарга асан Н.Наранбаатарыг тус тус томилсон байна.
Мөн Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын захирлаар НГЗБГ-ын дэд дарга Г.Баярсайханг, Нийслэлийн Өмчийн Ашиглалт, Удирдлагын Газрын даргаар СХД-ийн Тамгын Газрын дарга М.Баярааг, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын Захирлаар НАМЗХ-ы Дэд Ерөнхийлөгч А.Ариунгэрэлийг, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирлаар НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөнг, Хот тохижолтын газрын захирлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхцэцэгийг, Геодези, усны барилга байгууламжийн газрын захирлаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяаг, Зорчигч тээвэр -3 ОНӨААТҮГ-ын захирлаар СХД-ийн Засаг даргын орлогч О.Ганбаатарыг, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Баттөрийг тус тус томилсон байна.