Өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад отроор байгаа малчдад зориулж Хөдөө аж ахуйн яам дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуй, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын 40 мянга орчим малчдыг хамруулах бөгөөд ингэснээр нэг малчин өрхөд 300 орчим мянган төгрөгийн малын тэжээлийг хүргэж өгөхөөр Засгийн газар шийдвэрлэсэн байна. Эдгээр аймгуудад малын тэжээлийг хүргэж өгөхтэй холбоотой тээврийн зардлыг ХХААХҮЯ-наас ойрын хугацаанд зохион байгуулна гэж З.Мэндсайхан сайд хэллээ.