Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 7. Санчир гараг. Суулга одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр.
Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үндэстэн агентлаг