Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээр УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ.
Энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
- Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлтийн үйл ажиллагаа
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн чухал обекътийн үйл ажиллагаа
- Нийтийн тээвэр болон зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот сууринг газрын ус хангамж, ариутгалын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,
- Банк,
- Хэвлэл мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйл ажиллагаа,
- Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хуульч прокуор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг ажиллуулах зохицуулалттай/
- Хүүхэд хамгаалал, асрах байрууд,
- Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд ажиллана.