Сүхбаатар дүүргээс Цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан ГАДААДАД СУРЧ байгаа болон АЖИЛЛАЖ байгаа иргэдийн материалыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын НЭГ ЦОНХ-ны үйлчилгээнд хүлээн авна.
ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ БҮРДҮҮЛСЭН БАЙНА
– Тухайн ээлжний цэрэг татлагаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл, /Хорооны Засаг даргын цохолттой байх шаардлагатай/
– Иргэний харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий газраас монгол улсын хилээр нэвтрэн гарсан тодорхойлолт
– Суралцаж байгаа сургуулийн топорхойлолт, Визний хуулбар
– Хараар ажиллаж, сурч гадаадад байгааг тодорхойлсон төрсөн эцэг /эх/-ийн өргөдөл /иргэний үнэмлэхний хуулбартай/
Жич: Өнгөрсөн онд бүрдүүлж өгсөн материал архивт орсон тул шинээр бүрдүүлж өнгө. Тухайн иргэний материалыг ар гэрийн гишүүн нь бүрдүүлж ирнэ.