Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх \”Экспортыг дэмжих төсөл”-ийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
Таван жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгж, үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Зээлийн хэмжээ 20 сая ам.доллар, жилийн 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай байх юм.