Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дугаар чуулганы Дөрөвдүгээр хорооны \”Сансрын уудмыг энхийг зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд оролцон үг хэлэв.
Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгэндээ Монгол Улс сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, үйл ажиллагааг дэмжиж ирснийг онцлоод, сансрын уудмыг энхийг зорилгоор ашиглах үзэл санааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тэмдэглэв.
Монгол Улс 2017 онд анхны хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж буйг тэрбээр дурдаад, уг хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улс сансрын уудамд бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх зэрэг давуу талтай болохыг онцлов.
НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР