БНХАУ, АНУ-ын худалдааны эргэлт өнгөрсөн онд жилийн дүнгээр 8.3 хувиар өсөж, 586.72 тэрбум ам.доллар болжээ.
БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр, Хятадаас АНУ-д нийлүүлсэн экспортын хэмжээ 7.9 хувиар өсөж, 451.81 тэрбум ам.долларт хүрсэн бол Америкийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 9.8 хувиар өсөж, 134.91 тэрбум ам.доллар болсон байна.
Хятадын худалдааны тэнцлийг 2019 оныхтой харьцуулахад жилийн дүнгээр 7.1 хувиар өсөж, 316.9 тэрбум ам.долларын ашигтай буюу эерэг гарчээ.
Хятад, Америкийн худалдааны эргэлт 2019 онд 14.6 хувиар буурч, 541.2 тэрбум ам.долларт хүрсэн юм.