Их Британийн эрдэмтэд цагаан хоол идэх нь тийм их ашиг тустай зүйл биш гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улмаар мах болон загаснаас татгалзсанаар хүний уураг тархины хэмжээ багасах аюултайг тогтоосон байна. Оксфордын их сургуулийн эрдэмтдийн өгүүлж буйгаар, цагаан хоолтнууд амьтны гаралтай В12 аминдэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй учир төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа нь доголдож, мартамхай болох эрсдэлтэйг тогтоосон аж. Эрдэмтэд олон жилийн турш 16-87 настай хүмүүсийн дунд ажиглалт хийж, тэдний тархины зургийг томографаар авч, мах болон загас идэхгүй байгаа хүмүүсийн уураг тархины хэмжээ багасдаг болохыг баталжээ.