ЕБС-ийн сурагчдын амралт 2021 оны хоёрдугаар сарын 1-нд дуусна. Сургалтыг цаашид танхимаар эсвэл цахим буюу теле хичээлээр үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
БШУЯ-наас ЕБС-ийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс 100 хувь танхимаар хичээллүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг УОК гаргах бөгөөд ойрын хугацаанд энэхүү асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргах юм.
Хэрэв УОК саналыг хүлээн зөвшөөрвөл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу сурагчид хоёрдугаар сарын 1-нээс хичээлээ теле хэлбэрээр үзэх юм.