Хятад болон Энэтхэг улсын хил орчимд мөргөлдөөн болсноос Хятадын 20 цэрэг, Энэтхэгийн дөрвөн цэргийн алба хаагч шархадсан байна.
Хятадын Ардын чөлөөлөх армийн цэрэг Энэтхэгийн газар нутаг руу нэвтрэх гэж оролдоход нь Энэтхэгийн тал зогсоосон байна. Одоогоор нөхцөл байдлыг хяналтандаа аваад байгаа талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ.
Хятад болон Энэтхэгийн хуурай замын хүчний командлалын төлөөллүүд хилийн орчмын нутаг дэвсгэрийн нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийсний дараа дээрх явдал гарсан байна. Ням гарагт эхэлсэн уг уулзалт 15 цаг үргэлжилж, даваа гарагийн 02:30 цагт өндөрлөжээ. Энэ нь ес дэх удаагийн уулзалт бөгөөд Хятадын талын хилийн орчмын Молдо боомтод болсон байна.
Өнгөрсөн оны тавдугаар сарын эхээр Хятад, Энэтхэгийн 250 орчим цэрэг оролцсон мөргөлдөөний дараа Ладакхт нөхцөл байдал хурцаджээ. Хоёр талын 100 гаруй хүн гэмтэж, зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ладакх нутгийн Галван голын орчим дахин мөргөлдөөн болсон юм. Тухайн үед Энэтхэгийн 20 цэрэг амиа алдаж, 76 нь шархджээ. Мөн Энэтхэгийн талаас мэдээлснээр Хятадын 45 цэрэг шархдаж, амиа алдсан байна.