АНУ-ын Батлан хамгаалах яамны ахлах шинжээч Дэвид Жубергийн Украины \”Краiна\” сонинд өгсөн ярилцлага ихээхэн дуулиан тарьж эхэллээ. Тэрбээр \”Краiна\” сонинд \”ОХУ, НАТО хоёр тулалдвал ОХУ 10-20 хоногийн дараа л бууж өгнө. Орос, НАТО-гийн дайн удаан үргэлжлэхгүй. Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/-гийн Оростой хийх дайн сайндаа л 10-20 хоног үргэлжилнэ. Учир нь, НАТО-гийн цэргийн төсөв Оросын батлан хамгаалах зардлаас 10 дахин их. Хэрвэ энэ хоёрын хооронд дайн болбол их буу, лакерын дайн болно. Харин Орос цөмийн зэвсэгүүдээ хэрэглэвэл түүнийх нь тал нь л байгаа ононо. Европ болон АНУ-ын эрэг орчим байгаа Оросын шумбагч хөлөг онгоцнуудаас харвах пуужингууд нь аюултай. Гэвч НАТО эдгээр цохилтыг няцааж чадна” гэж ярьжээ.
Мөн Д.Жуберг \”НАТО эхлээд үл үзэгдэх бөмбөгдөгч \”Stealth”-ээр Оросын бүхий л цэргийн объект, заводыг бөмбөгдөнө. Дараа нь нисгэгчгүй цахилгаан соронзон онгоцууд Оросын том хотуудад цохилт өгнө” хэмээн цааш нь ярьжээ. Тэрбээр \”Энэ бүхний эцэст Оросын эрх баригчид эх орноо орхиж, Орос улс хамгаалалтгүй болно. ОХУ 10-20 хоногт бүрмөсөн бууж өгөхөөс өөр аргагүй болно. Энэ бүхний дараа Орост ардчилсан засаг тогтох хүртэл бид улс орных нь удирдлагыг авах болно” гэжээ.
Үүнээс өмнө АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Кисдляк \”Хоёр орны харилцаа бүр хүйтэн дайны үеийнхээс ч дордоод байна. Гэхдээ \”цөмийн сөргөлдөөний аюулыг бүрэн зайлуулж чадсан” гэж мэдэгдэж байсан юм.
Нинж