Кувейтын буудлагын холбооноос зохион байгуулж буй Азийн буудлагын холбооны ерөнхийлөгч Шэйх Салман Аль Сабахын нэрэмжит Азийн онлайн тэмцээнд ОУХМ Э.Энхмаа 629.7 оноогоор алтан медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнд УОК-ын зөвшөөрлөөр Техник спортын төвд тусгаарлалтанд олимпын наадмын бэлтгэлээ базааж буй Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид цэцээ сорьсон бөгөөд Олон улсын шүүгч Ж.Ганхуяг, Д.Сонинбилэг нар шүүгчээр ажиллажээ.
Хийн урт бууны дасгалд ОУХМ О.Есүгэн 622.7 оноогоор 15, хийн урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Н.Баяраа 628.3 оноогоор дөрөвдүгээр байрт тус тус шалгарлаа.