2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч, 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2. Зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 80 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд \”Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 57 настай эмэгтэй О-г мөргөж, хохирогч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан.
2. ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд T.Alphard маркийн авто машины жолооч З нь хэн болох нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна.
САНАМЖ БОЛГООМЖ ХАА Ч ИЛҮҮДЭХГҮЙ. ЖОЛООЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО УУ.