Монголын \”Шилдэг 20 групп\”-ийг \”Forbes Mongolia” сэтгүүл анх удаа танилцууллаа. Тэргүүлэгчдийн жагсаалтад зах зээл дэх байр суурь, нийт активын хэмжээ болон чанар, бизнесээ солонгоруулсан байдал зэрэг үзүүлэлтээрээ \”Шунхлай\”, \”MCS\”, \”МАК\” тэргүүтэй группууд багтсан байна. \”Forbes Mongolia\”-ийн тодотгосноор Монголын бизнесийн ертөнцөд ноёлж байгаа 20 группийн хувьд бараг бүгд 1990-ээд онд үндэс сууриа тавьжээ. Группуудын танилцуулгад Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч нарын товч намтар, группийн үйл ажиллагааны чиглэл, өргөжсөн байдал, ажиллагсдын тоо зэрэг гол мэдээллийг багтаасан байна.Ажилчдын тоогоор нь авч үзвэл \”Таван Богд\”, \”MCS\” болон \”Монос\” групп тэргүүлж байна. 10 мянга гаруй ажиллагчидтай \”Таван Богд\” групп \”KFC\”, \”Pizza Hut\”-ийн сүлжээ рестораныг Монголд нээгээд байгаа юм. Мөн \”Toyota\”, \”Volkswagen Hitachi\” брэндүүдийг Монголтой холбож байгаагаас гадна \”Хаан Банк\”, \”Говь\” ХК тэргүүтэй компаниуд нь эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байна. \”Шилдэг 20\” группээс \”MCS Holding\”-ийн сүүлийн жилүүдэд хийсэн бүтээн байгуулалтыг онцолж болохоор байна. Энэ оны долдугаар сард Улаанбаатарт зохион байгуулагдсан \”Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалт\”-аар төрийн хүндтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авсан \”ASEM Villa\” цогцолборыг бүтээн байгуулсан. Түүнчлэн \”MCS\” тансаг зэрэглэлийн зочид буудлын сүлжээ болох \”Shangri-La\”-ийг эх орондоо ашиглалтад оруулаад байгаа юм.
Харин банк санхүүгийн салбарын тоглогчдоос Худалдаа Хөгжлийн Банк \”Шилдэг 20 групп\”-ийн тоонд оржээ. Монголын арилжааны банкуудаас дэлхийн хөрөнгийн зах зээлд анхны шанг татсан \”ХХБ\” олон улсын стандартад нийцсэн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа хүргэж байна. \”Forbes Mongolia\” сэтгүүл үйлдвэрлэлийн салбараас \”Монполимет,\” \”МАК\”, \”Шунхлай\” группийг шилдгүүдийн жагсаалтдаа оруулжээ. \”Монполимет\” группийн хувьд 2015 оны наймдугаар сард \”Монцемент\” үйлдвэрийг нээсэн. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр нээгдсэнээр цементийн хэрэглээг дотоодоос бүрэн хангах боломж нээгдсэн юм. Газрын тосны салбарт хүчтэй өрсөлдөгчид болох \”Петровис\”, \”Сод Монгол\” группууд мөн \”Шилдэг 20\”-т багтсан. \”Сод Монгол\” групп нь автомашины тос, тосолгоог анх удаа дотооддоо үйлдвэрлэхээр Германы компаниудтай тохиролцоонд хүрээд байгаа юм.
Эх сурвалж: Bloombergtv.mn