ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 2-нд хийсэн PCR шинжилгээгээр 27 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 897 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1 859 болжээ.