Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүг 2025 оны 5-р сарын 2-ны өдөр тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлсөн.
Ажлын алдаа дутагдал гаргаагүй ч гэнэт чөлөөлөгдсөн тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан бөгөөд шүүх уг маргааныг хянан хэлэлцээд, шийдвэрээ гаргасныг Н.Эрдэнэхүү эмч өнөөдөр цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 10-р сарын 07-ны өдөр захирамж гарч, сайд Т.Мөнхсайханы гаргасан тушаал үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн ба сайдын тушаал хүчингүй болсныг захирамжид дурджээ.
Мөн үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хариуцагч буюу сайд асан Т.Мөнхсайханаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж Шүүхийн шийдвэр биелүүлэхийг захирамжид тусгасан байна.
 
    























































 
    


















