Улсын Филармони 45 дахь жилийн нээлтийн тоглолтоо маргааш толилуулах гэж байна. Ирэх онд Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармони үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ой болох бөгөөд \”New Season 2017” нэгдсэн тоглолт 10 дугаар сарын 15 буюу маргааш 15:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглогдох юм. Тоглолтонд улсын Филармонийн Морин хуур чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, Симфони найрал хөгжимчид оролцох аж.
\”New Season” тоглолтонд улсын филармонийн гоцлол дуучин СТА П.Өнөржаргал, СТА С.Баттулга тэргүүтэй уран бүтээлчид оролцоно. Уг тоглолтод удирдаач МУГЗ Б.Ганбат, СТА Д.Түвшинсайхан, СТА С.Саруул-Од нарын удирдлагаар дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс үзэгч, сонсогчдодоо хүргэх юм байна.
Тус тоглолтын тасалбарыг юнителийн хэрэглэгчид GG картаа ашиглан 100 GG-ээр 5,000 төгрөгний хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байгаа юм.