Дундговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тус аймгийн Сайнцагаан суманд байрлах \”Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 10 сартай С-г тус цэцэрлэгт тогооч ажилтай О-нь \”хоолоо идсэнгүй\” гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож танхайрсан хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.
Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасныг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.