Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасан байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар өөрийн цахим хуудаст мэдээлсэн юм.
Мөн Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлөхөөр болжээ. Түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох саналыг гаргаад байгаа аж.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлуудыг танилцуулж шийдвэр гаргах юм.