Америкийн “The Walt Disney Company” корпорац “Мөстлөгийн үе”, “Рио” хүүхэлдэйн кинонуудыг бүтээсэн “Blue Sky” студийг хаах шийдвэр гаргасан тухайгаа мэдэгджээ.
“Бид эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж удаан бодсоны эцэст “Blue Sky” студид кино үйлдвэрлэхээ зогсоох хүндхэн шийдвэрийг гаргалаа” хэмээн компанийн мэдэгдэлд дурдав.
Студийг хоёр сарын дараа хааснаар 450 орчим ажилтан халагдах аж. Ажлаасаа халагдсан хүмүүсийг “The Walt Disney” компанийн “Walt Disney Animation Studios”, “Pixar” зэрэг салбаруудад ажилд авч магадгүй байна.
“Blue Sky” студи нь 1987 онд байгуулагдсан цагаасаа хойш бүрэн хэмжээний 10 гаруй хүүхэлдэйн киног гаргажээ. Үүнээс “Мөстлөгийн үе”, “Рио”, “Фердинанд” зэрэг бүтээлүүд нь хамгийн алдартай юм.