Татварын байгууллага Хувь хүний орлогын албан татварын 2021 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүртгэн хүлээн авдаг. Энэ хугацааг сунгаж, 2 дугаар сарын 26-ныг дуустал авахаар болсноо Татварын ерөнхий газраас мэдээлээд байгаа.
Тодруулбал, татвар төлөгч иргэд орон сууц шинээр худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд төлбөрийн хөнгөлөлт эдэлж, татварын буцаан олголтыг авах эрхтэй байдаг. Эдгээрийг буцаан авахын тулд холбогдох материалыг бүрдүүлж 2 дугаар 15-ны дотор татварын байгууллагад өгдөг байсан. Тэгвэл энэ онд COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн буцаан олголтыг авах иргэдийн хүсэлтийг энэ оны 2 дугаар сарын 26-ныг дуустан сунгаад байна. Энэ хугацаа дуусахад 9 хоног үлдээд буйг татварын байгууллагаас сануулж байна. Энэ нь үүсээд нөхцөл байдал болон цахимаар хүсэлтийг авч эхэлсэнтэй холбоотой аж.
Татварын буцаан олголтын материал хүлээн авах хугацаа энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор татварын байцаагчдын тоог нэмж, 60 хүн тогтмол ажиллаж байна.