Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 32 хүнээс коронавирус илэрчээ.
Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3 032-д хүрч байна.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, орон нутгийн 7, Улаанбаатар хотын 11 лабораторид 17 529 хүнд шинжилгээ хийжээ.
Одоогоор вакцинд 11120 хүн хамрагдаад байна. Тэдний 40 орчим хувьд нь түгээмэл хариу урвал илэрсэн. Үүнд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хөндүүрлэх, бие арзайх, толгой өвдөх шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрч байна.
Вакцинжуулсан иргэдийг цахим санд бүртгэж байгаа ба энэ мэдээллийг e-mongolia системд нэвтэрсэн тул иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой.
Гуравдугаар сарын 1-нд: Шинээр 48 тохиолдол илэрч нийт батлагдсан тохиолдол 3000 болсон. Үүнээс 2330 хүн эдгэрсэн бол 655 хүн эмчлүүлж байна.