Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв,
Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын
тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон
ажиллаж байна. Он гарсаар буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний байдлаар
зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээнд зорчсон нийт 202308 зөрчил
бүртгэгдэж торгуулийн хуудас илгээгдсэн байна.
Зөвхөн нэг өдөрт буюу 2015 оны 09 сарын 24-ний өдөр
2757 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд явж дүрэм зөрчсөн аж. Иймд Нийслэлийн
Замын цагдаагийн газраас жолоочдыг цаашид нэгдүгээр эгнээнд машинаа
байршуулахгүй байхыг анхааруулж байна.