Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Маргаашаас вакцинжуулалтын ажил нэлээд өргөн хүрээгээр эрчимтэй явагдана.
Гуравдугаар сард эхний ээлжийн 508,000 хүнийг, дөрөвдүгээр сард 500,000 орчим иргэнээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргасан.
Маргааш 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулна.
3 дугаар сарын 9:
- Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид,
- Төрийн үйлчилгээний компанийн ажилчид,
- Цэвэрлэх байгууламжийн ажилчид,
- Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид,
- Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид багтаж байна.
3 дугаар сарын 10:
- Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид
3 дугаар сарын 11:
- Боловсролын байгууллагын багш, ажилчид гэх мэтээр төлөвлөгөө гаргаад байна.
Энэ дагуу дүүрэг бүрд байгуулагдсан цэгүүдэд вакцинжуулалтын ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 85 цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрд 10-15 цэгийг байгуулсан” гэв.
Манай улс Синофарм, АстраЗенека, Спутник V зэрэг вакцинуудыг авчраад байгаа билээ.