Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мексикийн нийслэл хотод зохион байгуулсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын эсрэг эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр 60 гаруй эмэгтэй цагдаа гэмтэж бэртжээ.
Жагсаал эхлээд тайван болж байсан боловч түрэмгийн авиртай эмэгтэйчүүд Үндэсний ордон руу дайран орохыг оролдож, улмаар эмх замбараагүй байдал үүсжээ. Алх, будгаар зэвсэглэсэн эмэгтэйчүүд Тусгаар тогтнолын талбай руу явж, ерөнхийлөгчийн ордны тагтны доорх төмөр хашлагыг эвдэх гэж оролдсон байна.
Мехико хотын олон нийтийн аюулгүй байдлын газраас мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр 62 эмэгтэй цагдаа, 19 энгийн иргэн бэртжээ.
Эрх баригчдын тооцоолсноор, жагсаалд 20 мянга орчим хүн оролцсон байна. Мехико хотын эрх баригчид эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр 2700 орчим эмэгтэй цагдааг хамгаалалтад гаргажээ. Тэд зэвсэглээгүй, өөрийгөө хамгаалах тусгай хэрэгсэлгүй байсан байна.