Сүхбаатар дүүргийн I хороонд Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан. Үүнийг голлон зохион байгуулсан, уриалан дуудсан гэж үзэж буй таван этгээдийг Цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Найман иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар ЦЕГ-аас хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл Орхон Аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Харин өчигдөр хоёрдахь эрэн сурвалжлагдаж байсан этгээд болох Нямгэрэл овогтой Билэгбаатарыг СХД-ийн нутаг дэвсгэрээс саатуулан баривчилж эрэн сурвалжлах ажиллгааг зогсоосон байна. Одоо нэг этгээдийг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байна.
Одоо доорхи иргэнийг эрэн сурвалжилж байна.