Монгол хүний биеийн онцлогт тохирсон өглөөний цайны жорыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс гаргажээ. Та туршаад үзээрэй. Богино хугацаанд өртөг багатай бүтдэг энэхүү амтат жорыг өглөөний цайнынхаа цэсэнд нэмээрэй.
Өглөөний цайны жор № 7:
Тус цэс нь 1 ш чанасан өндөг, нэрсний шүүс 1 аяга, хоёр хэрчим тарвас, хоёр ширхэг хивэгтэй боов зэргээс бүрдэнэ.
Өглөө бүр цайгаа ууж хэвших нь таргалалтаас сэргийлэх ач холбогдолтой.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг нь дунджаар 2100-2500 ккал байх ёстой. Үүнийг 100 хувь гэж үзвэл,
- Өглөө 20-25 хувь,
- Их, бага үдэд 10-15 хувь,
- Их үдэд 35-40 хувь,
- Орой 15-20 хувиас ихгүй гэж тооцон хоол хүнсээ тохируулан хэрэглэх ёстой юм байна.