\”Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, \”Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр тус, тус сонгогдон ажилладаг \”Азийн дэлхийн шилдэг кино наадам” 10-р сарын 24-өөс 11-р сарын 1 хүртэл болох гэж байна.
\”Азийн дэлхийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой юм. Тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож 7 номинацид хоорондоо өрсөлддөг бөгөөд тухайн бүтээлүүд дунд тухайн оны Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд оролцдогоороо онцлогтой.
Кино бүтээгчдийг хооронд нь танилцуулах цаашдаа хамтран ажиллах боломжийг нээх төдийгүй Азийн кино уран бүтээлчийг Холливудад танигдах боломжийг нээдэг уг наадамд өнгөрсөн жил \”Бодлын хулгайч” кино \”Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн бол энэ жил Монгол улсаас \”Итгэл”, \”Ээж” уран сайхны кинонууд оролцохоор болжээ.
Үндэстэн агентлаг